Хурдтай өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн салбарт зогсолтгүй өдөр болгон шинэ шинэ технологийн шийдэл, бүтээлүүд бий болж байгаа дотор эдийн засгийн хувьд хамгийн ашигтай том өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн тооцоолол билээ. Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ. Энгийнээр хэлэхэд таньд интернет л байхад ямар нэгэн нэмэлт програм хангамж хэрэггүй компьютер, гар утас, таблет ямар ч хэрэгсэл дээр салоныхаа өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглэгчдийн цаг авсан байдал, орлого зарлага, тайлан тооцоо болон бүтээгдэхүүний үлдэгдэл зэргээ онлайн орчинд хянах боломжийг олгох юм.
1. Real-time data
Үүлэн тооцоололд (Cloud based) суурилсан тул та хүссэн үедээ салоноо хаанаас ч яг тухайн цаг мөчид шууд хянах боломжтой.
2. Customer Loyalty
Үйлчлүүлэгчдийн бүртгэл, үйлчилгээ авсан түүх, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт зэргийг бүртгэн бодитой хямдрал урамшуулал үзүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлнө.
3. Business Management
Ухаалаг кассын систем нь дан ганц үйлчлүүлэгчдэд бус тухайн салоны дотоод үйл ажиллагаанд ч олон давуу талуудыг бий болгох ба ажилтны орлого, ажлын бүтээмж, борлуулалтын дэлгэрэнгүй тайлан зэрэг нэн шаардлагатай тайлангуудыг шууд гарган хяналт тавих улмаар дүгнэлт гарган дотоод үйл ажиллагаагаа зохицуулан зөв менежмент хийх боломжтой.
4. Time Saving
Цаг хугацаа бол бизнесийн хамгийн чухал хэмжүүр. Өдөр тутам давтагддаг үйлдлүүдийг автоматжуулсанаар үр ашгийг нэмэгдүүлдэг нь бизнесийн зарчим.
5. Cost Saving
Цаг алдалгүйгээр мэдээлэл авах нь өртөг зардлыг ч мөн адил бууруулахад чухал нөлөөтэй.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (286)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (76)
- Зөвлөгөө (22)
- Зөвлөгөө (60)
- Код (36)
- Хөндлөнгийн (14)
Шинэ бичвэрүүд
Давхаргат Архитектур 2024-12-01
Модем гэж юу вэ? 2024-11-28
Top Python Libraries for Machine Learnin 2024-11-27
Хуанли
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |