Энэхүү нийтлэлийг уншиж буй таньд энэ өдрийн мэндийг хүргэе . Цоо шинээр эхлэж буй Тархи ба Код цувралын анхны дугаарт тавтай морил .
Өнөөдрийн бидний хэлэлцэх сэдэв бол код бичиж сурах нь танийг ухаантай болгох уу ? гэдэг асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй буюу Neuroscience талаас хариулах болно .
Юун түрүүнд хүний тархиний талаар ярих хэрэгтэй байх . Хүний тархи гэдэг бол гайхамшигтай түвшиний дасан зохицох чадвартай бөгөөд шинэ зүйл сурч мэдэх болгонд түүнд зориулж өөрийн бүтцийг дахин зохион байгуулж байдаг билээ . Энэхүү үзэгдэлийг мэргэжлийн хэллэгээр нь Neuroplasticity гэдэг . Энэхүү үзэгдэл нь шинээр юм сурах , мэдэх зэрэгт маш чухал үүрэгтэй юм . Таныг код бичиж эхлэх үед тархи тань шинээр мэдрэлийн холбоосуудыг үүсгэж эхлэдэг ба яваандаа логик сэтгэлгээ , ой санамж , асуудал шийдэх чадвартай холбоотой мэдрэлийн холбоосуудыг хүчирхэгжүүлж , зузааруулдаг байна .
Мэдрэлийн Идэвхжилт ба Код бичих нь
Код бичиж сурах нь тархиний хэд хэдэн хэсгүүдийг зэрэг ажилуулдаг . Тэдгээрт :
- Урд тархи : Асуудал шийдэх , логик шалтгаан , шийдвэр гаргах ба энэ нь алгоритмийг задлах үед идэвхиждэг .

- Дээд дэлбэн : Хийсвэр төсөөлөл , төсөөлөн бодох үүрэгтэй ба энэ нь өгөгдлийн бүтцийг төсөөлөх болон логикуудыг биежүүлэх үед идэвхиждэг .

- Хиппокампус : Ой санамжид маш чухал үүрэг гүйцэтгэдэг . Бичиглэлийн дүрэм зэрэг мэдээллийг санах гэж оролдох үед идэвхиждэг .

Мэдрэлийн сүлжээний судалгаануудын нотлосноор код бичих нь хэд хэдэн мэдрэлийн сүлжээг зэрэг идэвхжүүлдэг ба тэдгээр сүлжээнүүд нь бүгд математик болон асуудал шийдэхэд ажилдаг мэдрэлийн сүлжээнүүд байжээ . Програмчлалын хэл сурах болон жирийн хэл сурах нь тархиний ижил хэсгийг идэвхжүүлдэг гэсэн буруу ойлголт хүмүүс дунд маш ихээр байдаг билээ . Тэгвэл програмчлалын хэл сурах нь жирийн хэл сурахаас илүү хийсвэр түвшинд тархийг ажилуулдаг ажээ .
Асуултийн хариулт :
Код бичиж сурах нь таныг ухаантай болгох уу ? гэдэг асуултийн хариулт нь ТИЙМ . Тэгвэл таний тархиний ямар хэсгүүдэд кодчилол яаж нөлөөлж байгаа талаар сонирхоцгоое .
- Логик сэтгэлгээ болон анализ хийх чадвар
- Код бичихэд тодорхой нэгэн асуудлыг задлан , хялбар хэсэг болгох шаардлага гардаг ба энэ нь тархиний логик сэтгэлгээ болон анализ хийх чадварийг сайжруулдаг ажээ . Судалгааны дагуу энэхүү чадварууд сайжирсанаар шинжлэх ухааны талбаруудад сайжирдаг байна .
- Ой санамж болон анхаарал төвлөрөлт
- Код бичих болон түүнийгээ шалгах алдаагаа хайх гэх мэт процессууд нь бүгд анхаарлын төвлөрөлт шаарддаг бөгөөд цаг хугацааны явцад хүний анхаарал төвлөрөх чадвар маш ихээр сайжирдаг нь нотлогджээ . Судалгааны дагуу энэхүү чадварууд нь хүний өдөр тутмын амьдралын бүтээмжийг ихэсгэдгийг нотолжээ .
- Уян хатан таних мэдэх чадвар ба дасан зохицох чадвар
- Код бичих гэдэг минут секунд тутамд цоо шинэ асуудалтай тулахын нэр юм . Шинэ асуудал гарч ирэх болгонд түүнийгээ задалж танин мэдэх нь танин мэдэх чадварын уян хатан байдал болон шинэ асуудалд дасан зохицох чадваруудыг сайжруулдаг байх нь ээ .
- Neuroplasticity
- Таны хэдэн настай байх огт хамаагүй ба та үргэлж амьдралынхаа минут секунд тутамд шинээр юм сурч мэдэж авч байдаг билээ . Тэгвэл тогтмол шинээр юм суран түүнийгээ ашигласнаар шинэ мэдлэг хуримтлуулахад амархан болдог ажээ .
Дүгнэлт
Код бичих нь жирийн нэг техник чадвар биш юм . Энэ бол тархиний дасгал . Таныг хөгшин эсвэл залуу байна уу , огт хамаагүй ба код бичих талаар сурах нь урт хугацаанд таныг аугаа сэтгэн бодогчидийн нэг болгох замд хөтлөхийг үгүйсгэхгүй шүү дээ . Энэхүү нийтлэлийг уншиж дуусгасанд баярлалаа . Магадгүй та яг одоо эхлэж болох юм . Түүхийн бүхий л цаг үед нэрээ үлдээсэн алдарт философич Плато-гийн хэлсэнээр “Ямар ч ажлийн эхлэл хамгийн чухал “ гэдэг шүү дээ .
Дараагийн нийтлэлээр уулзацгаая . Geronimooooo .
Comments
taalagdlaa
wooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooow
wwooww