fbpx

Криптограф гэдэг нь мэдээллийг нууцлах шинжлэх ухаан юм.
Мессежийг зөвхөн зөвшөөрөгдсөн хүн унших боломжтой болгохын тулд шифрлэлтийн алгоритм болон түлхүүр ашигладаг.

Криптограф юу хийдэг вэ?

✔ Нууцлал (Confidentiality) – Өгөгдлийг зөвхөн эрхтэй хүн уншина
✔ Халдашгүй байдал (Integrity) – Мэдээлэл замд өөрчлөгдөөгүй эсэхийг батална
✔ Бататгал (Authentication) – Илгээгч жинхэнэ мөн эсэхийг шалгана

⚠ Криптограф нь аюулгүй байдлын нэг хэрэгсэл болохоос бүх асуудлыг шийдэхгүй (жишээ нь: вирус, SQL injection гэх мэт).

Kerckhoffs-ийн зарчим

 Auguste Kerckhoffs

“Систем нууц байх албагүй, зөвхөн түлхүүр нууц байх ёстой.”

Claude Shannon

“Дайсан системийг мэдэж байгаа гэж үз.”

Дүгнэлт: Алгоритм нийтэд ил байж болно, харин түлхүүр л нууц байна.

Шифрлэлтийн 2 үндсэн төрөл

Тэгш хэмт түлхүүрийн шифрлэлт
▪ Шифрлэх болон шифр тайлах алгоритмын аль алинд нь тэгш
хэмт гэж нэрлэгдэх ижил түлхүүр ашиглах арга.
Шэйрэд секрет түлхүүр
Бүрэлдэхүүн хэсэг
▪ Ил текст: Алгоритмын оролтон дахь эх текст эсвэл эх өгөгдөл.
▪ Шифрлэлтийн алгоритм: Түлхүүрийн тусламжтайгаар ил текстийг
шифрлэгдсэн текстэд хувиргах алгоритм.
▪ Секрет түлхүүр: Секрет түлхүүр нь мөн шифрлэлтийн алгоритмын
оролт юм.
▪ Шифрлэгдсэн текст: Алгоритмын гаралтан дахь өгөгдөл бөгөөд ил
текст болон секрет түлхүүрээс хамааралтай.
▪ Шифр тайлах алгоритм: Энэ нь урвуугаар ажиллах шифрлэлтийн
алгоритм. Шифрлэгдсэн текст болон түлхүүрээс ил текстийг гаргана.

Тэгш хэмт бус түлхүүрийн шифрлэлт
▪ Шифрлэх болон шифр тайлах алгоритмд ялгаатай түлхүүр
ашиглагдах арга.
Нийтийн түлхүүр, хувийн түлхүүр
Бүрэлдэхүүн хэсэг
▪ Ил текст: Алгоритмын оролтон дахь эх текст эсвэл эх өгөгдөл.
▪ Шифрлэлтийн алгоритм: Ил текстийг шифрлэгдсэн текст болгох
хувиргах алгоритм.
▪ Нийтийн болон хувийн түлхүүр: Нэг түлхүүр нь шифрлэх процесст,
нөгөө нь шифр тайлах процесст ашиглагдана.
▪ Шифрлэгдсэн текст: Алгоритмын гаралтан дахь өгөгдөл бөгөөд ил
текст болон түлхүүрээс хамааралтай.
▪ Шифр тайлах алгоритм: Шифрлэгдсэн текстийг тайлж, ил текстийг
гаргах алгоритм.

Дүгнэлт

Криптограф нь мэдээллийн нууцлалын үндэс
Тэгш хэмт алгоритм – хурдан
Тэгш хэмт бус алгоритм – түлхүүр солилцоонд тохиромжтой
Аюулгүй байдал = Алгоритм + Түлхүүрийн хамгаалалт + Зөв хэрэгжилт

Leave a Reply